Шадар сайд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, вакцин импортлох, эм ханган нийлүүлэгч ААН-үүдийн төлөөлөл оролцож байна. Шадар сайд цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зориулан нийлүүлэх вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувиараа вакцин оруулж ирэх ААН-үүдэд хандан хуурамч вакцин оруулахаас сайтар урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Засгийн газраас вакцин худалдан авахад нийт 240 тэрбум төгрөг гаргах юм байна. Монгол Улс Азийн орнуудаас вакцинийг иргэдэдээ түрүүлж тарьсан хоёр дахь оронд тооцогдож байгааг Шадар сайд онцлов.
Шууд нислэгийг зогсоосон нь тээврийн зардлыг нэмж байгааг ААН-ийн төлөөлөгч уламжиллаа. Вакциныг хөргөгчинд, ихээхэн мөстэй орчинд тээвэрлэх ёстой юм байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 15 мянган вакцин тариулснаас 10 мянга нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Ирэх долоо хоногт өдөрт 20 хүртэл мянган иргэнээ вакцинжуулахаар төлөвлөснийг Шадар сайд онцлов.