БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Гашуунсухайт боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил

Бүтээн байгуулалтын энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан 148 сая юаний (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор баригдана. Түүний зэрэгцээ Улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн телехяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдана.  Дэлгэрэнгүйг эндээс …

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн боловч Co19-цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.

Уг төслийн хүрээнд одоогоор тус боомтоод дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

– Нүүрсний экспорт, импорт талын засмал замын өрөгтгөл

– Импорт талын ачаа тээврийн засмал замыг сайжруулах ажлын суурь

– 2*800 кВ.А, 2*400 кВ.А трансформаторын суурийн цутгалт

-Хилийн цэргийн Заставын барилгын суурь

– Цагаанхад сууршилийн бүсийн ойролцоо үерийн уснаас хамгаалах далан суваг барьсан.