Ил тод байдал

Байгууллагын тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төслийг /www.iltod.gov.mn/ цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлсэн байдал:

“Шилэн дансны тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, Засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу байгууллагын ил тод, нээлттэй байдлыг ханган дараах ажлыг хийсэн.

  1. Тайлант хугацаанд байгууллагын санхүү, төсөвтэй холбоотой мэдээ, мэдээллийг сар бүр “www.iltod.gov.mn сайтад байршуулж хэвшсэн.
  2. Төсвийн гүйцэтгэлийн тайланг сар бүрийн 5-ны  дотор ГЕГ –тийн СХОГ-т дотоод сүлжээ болон email-ээр холбогдох албан тушаалтанд явуулж хэвшсэн. Төсвийн гүйцэтгэлийг сар бүрийн эхний 7 хоногийн 2 дахь өдөр хамт олонд тайлагнаж байгууллагын санхүү төсвийн ил тод байдлын самбартбайршуулан төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган хамт олон, аж ахуйн нэгж, харилцагчдад ил тод нээлттэй болсон.
  3. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангасан байдал:

Тайлант хугацаанд “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн хангах зорилгоор байгууллагын санхүү, төсөв, боловсон хүчинтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүр “http://info.shilendans.gov.mn сайтад байршуулж хэвшсэн.

Тус гаалийн газрын санхүү, аж ахуйн алба Засгийн газрын 143 дугаар тогтоолоор батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдал”-ын  шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг ханган сар бүрийн 10–ны дотор байгууллагын нийт ажилтан, ажиллагсдад  байгууллагын  төсөв, санхүү, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, санхүүгийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тайлагнаж байна.