Түүхэн замнал

Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хилийн боомт нээгдсэн.

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын даргын 1994 оны 06 тоот тушаалаар Өмнөговь аймагт Гаалийн хороо анх байгуулагдсан нь өнөөгийн Гашуунсухайт дахь гаалийн газрын түүхэн замнал эхэлсэн.

Уул уурхайн бүтээн байгуулалтын ажил өрнөснөөр тус гаалийн хорооны үйл ажиллагаа өргөжин тэлж Гашуунсухайт дахь гаалийн газар болсон юм.