ХУУЛЬ ТОГТООМЖ

https://www.legalinfo.mn/law/

ГЕГ-ын даргын 2019.10.30-ны өдрийн А/223 дугаар тушаал. "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх" журам

Гаалийн Ерөнхий газрын 2019.10.30-ны өдрийн А/223 дугаар “Журам батлах тухай” тушаалаар "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх журам", "Зорчигчийн гаалийн мэдүүлгийн маягт"-ыг шинэчлэн баталсантай холбоотой ГЕГ-ын даргын 2008 оны 468, 632, 2012 оны А/139 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. ХЗДХЯамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.11.07-ны өдөр 4511 дугаарт бүртгэснийг ХЗДХСайдын 2019.11.07-ны өдрийн 1-1/4978 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.