Ил тод байдал
Байгууллагын тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төслийг /www.iltod.gov.mn/ цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлсэн байдал:
“Шилэн дансны тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, Засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу байгууллагын ил тод, нээлттэй байдлыг ханган дараах ажлыг хийсэн.
- Тайлант хугацаанд байгууллагын санхүү, төсөвтэй холбоотой мэдээ, мэдээллийг сар бүр “www.iltod.gov.mn сайтад байршуулж хэвшсэн.
- Төсвийн гүйцэтгэлийн тайланг сар бүрийн 5-ны дотор ГЕГ –тийн СХОГ-т дотоод сүлжээ болон email-ээр холбогдох албан тушаалтанд явуулж хэвшсэн. Төсвийн гүйцэтгэлийг сар бүрийн эхний 7 хоногийн 2 дахь өдөр хамт олонд тайлагнаж байгууллагын санхүү төсвийн ил тод байдлын самбартбайршуулан төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган хамт олон, аж ахуйн нэгж, харилцагчдад ил тод нээлттэй болсон.
- Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангасан байдал:
Тайлант хугацаанд “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн хангах зорилгоор байгууллагын санхүү, төсөв, боловсон хүчинтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүр “http://info.shilendans.gov.mn сайтад байршуулж хэвшсэн.
Тус гаалийн газрын санхүү, аж ахуйн алба Засгийн газрын 143 дугаар тогтоолоор батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдал”-ын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг ханган сар бүрийн 10–ны дотор байгууллагын нийт ажилтан, ажиллагсдад байгууллагын төсөв, санхүү, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, санхүүгийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тайлагнаж байна.