ГЕГ: Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 13-ний өдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрс дунд 43 шуудай нийт 680 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм. Posted on August 14, 2020 Post navigation « Монгол Хятад хоёр улсын цахим хуралГаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай »