Хувь хүний барааны гаалийн мэдүүлэг

Үйлчилгээний танилцуулга

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын:

13.2.Хувь хүний нэр дээр илгээсэн болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааны үнийн дүн 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс доош бол “Хувь хүний барааны гаалийн мэдүүлэг”-ээр, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ. Гаалийн хилээр оруулах, нэр төрөл тус бүрээс нэг ширхэгээс илүүгүй гэрийн тавилгад үнийн дүн харгалзахгүй “Хувь хүний барааны гаалийн мэдүүлэг”-ээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.

13.3. Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, барилгын материал, бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхит бодис, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор, шинжлэх ухаан, технологийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд “Хувь хүний барааны гаалийн мэдүүлэг”-ээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

Тухайн үйлчилгээг авахын тулд дараах аргуудаас сонгон системд нэвтэрч болно. Үүнд:

    – Танилт нэвтрэлтийн ДАН нэгдсэн систем  (нэг удаагийн нууц үгээр)

    – Тоон гарын үсэг (хувь хүн, ААН-ийн)

    – Интернэт банкны эрх (Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, ХААН банк гэх мэт…)

https://www.gaali.mn/service/khuv’-khunii-baraany-gaaliin-meduuleg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *