Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн мэдүүлэг

Үйлчилгээний танилцуулга

  • Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд илгээмжээр илгээхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна.
  • Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100.0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
  • Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
  • Экспортын татвартай бараа;
  • Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа.
  • Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээш үнийн дүнтэй хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж;

Холбоосууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *