ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 2023 ОНЫ 1-Р УЛИРЛЫН АЖЛЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЭЖ, ҮР ДҮНГ ҮНЭЛЛЭЭ

✍️✅Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Гаалийн байгууллагын 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, 2023 оны 1-р улирлын ажлын тайлангаа хэлэлцлээ.

✅Эхний улиралд Гаалийн байгууллага нь төлөвлөгөөт ажил, Засгийн газраас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангахаас гадна нүүрсний гэх хэрэгтэй холбоотой ажлын хэсгүүдэд орж ажиллах, гаалийн шинэчлэлийн ажлын хүрээнд гаалийн байгууллагын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. 👍👍

✅Мөн гаалийн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг ил тод болгох, иргэн, аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлж, худалдааг хөнгөвчлөх туршилтын ажлын хүрээнд зарим ажлыг эхлүүлэн, байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл тооцох, дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулж, Гаалийн төв лабораторийг албан ёсоор БНХАУ-д хүлээн зөвшөөрдөг итгэмжлэлийг хүлээн авсан зэрэг олон амжилтыг дурдаж болно.

✅Энэ жилийг Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 📌Мөн Гаалийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, зан үйлийн нөлөөллийн өөрчлөлтийг хийх, албан хаагчдын ажлын бүтээмжийг ил тод үнэлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.👇👇

https://www.customs.gov.mn/…/%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB…/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *