Гаалийн үнэ, үнэлгээтэй холбоотой гомдол маргааныг багасгаж, арилгах чиглэлд анхаарч ажиллаж байна.


✅ ГЕГ-аас өнөөдөр (2024.06.04) Бүрдүүлэлтийн цахим төвийн нийт албан хаагчдад зориулсан тус төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар сургалт уулзалт, зохион байгууллаа.
✅Уулзалтаар Бүрдүүлэлтийн цахим төвтэй холбоотой аж ахуйн нэгж иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнд суурилсан үйл ажиллагаа, гомдол мэдээллийн шийдвэрлэлт, авлигаас урьдчилан сэргийлэх, албан хаагчдад тулгамдаж буй зарим асуудал, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр ГЕГ-ын чиглэл хариуцсан дарга нар үүрэг өгч зарим асуудлыг анхааруулсан байна.
Тухайлбал,

  1. Бичиг баримтын хяналтыг нэг цэгт төвлөрүүлэх туршилтын хугацаа дууссаныг сануулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэх;
  2. Албан хаагчдын чадавхыг сайжруулах;
  3. Бичиг баримт, бүрдүүлэлтийн цаг хугацааны судалгааг тогтмол хийж ажиллан, хариу арга хэмжээг авах;
  4. Гаалийн мэдүүлгийн төлөв, засвар буцаалтад онцгой анхаарах;
  5. Хууль дүрмийн дагуу үнэ үнэлгээг нэгэн жигд хийх;
  6. Албан хаагчид авлигаас ангид байх;
  7. Бичиг баримтын шалгалтын үед зөрчлийг илрүүлж, шийдвэрлэх;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *