Монгол Улсын Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газрын хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу гаргалаа.
-Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ.
-3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
-Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.