ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дугаар 05 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет “А ХЭСЭГ”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет “Б ХЭСЭГ”-ийг гуравдугаар хавсралтаар, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт”-иийг дөрөвдүгээр хавсралтаар, “Төрийн албан хаагчийн анкет бичих санамж”-ийг тавдугаар хастралтаар, “Хувь хүний намтар бичих санамж”-ийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ “А ХЭСЭГ”
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ “Б ХЭСЭГ”
Төрийн албан хаагчийн анкет бичих санамж
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГТ БАЙХ ҮНДСЭН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БИЧИХ ХҮСНЭГТ