Үйлчилгээний танилцуулга
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.
Гаалийн лабораторийн дүгнэлтийн хэрэгжилтэд сорьц, дээж, загвар ирүүлсэн харьяа гаалийн газар давхар хяналт тавьж, чиг үүрэг өгч ажиллана.
Улсын хилээр нэвтрүүлэх бараанаас гаалийн байгууллага дээж авч магадлан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд хуулийн этгээд, иргэний гаргасан хувийн хүсэлтийн дагуу магадлан шинжилгээ хийлгэх, барааны ангиллын код тодорхойлуулах зорилгоор дээж сорьц, загвар ирүүлсэн бол гаалийн лабораторийн даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.