Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн байгууллагад бүртгүүлэх

Үйлчилгээний танилцуулга

Оюуны өмчийн эрх эзэмшигч нь өөрийн эрхэд хамаарах барааг Гаалийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ “Гаалийн цахим үйлчилгээний систем”-ээр илгээж, шийдвэрлэсэн үр дүнгээ цахимаар авах үйлчилгээ юм.

“Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа” гэдэгт зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээл болох шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл, Монгол Улсын оюуны өмчийн газраас эрхийн хамгаалалт хийж, патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ олгосон ашигтай загвар, газар зүйн заалт, гэрчлэх тэмдэг, бүртгэгдсэн барааны тэмдэг бүхий барааг ойлгоно.

Оюуны өмчийн эрх эзэмшигч нь гаалийн байгууллагад дараах төрлөөр бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  • Бүртгэгдсэн барааны тэмдэг
  • Патентын загвар
  • Бусад

Хүсэлт гаргагч нь олон улсын бараа үйлчилгээний ангиллын дэлгэрэнгүй мэдээлэл, оюуны өмчийн эрх эзэмшигчээс олгосон итгэмжлэлтэй холбогдох нотлох баримтыг файлаар хавсаргана. 

Та үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээхэд шаардлагатай бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг ” Баримт бичиг ”  хэсгээс харна уу. 

Бичиг баримт 

Оюуны өмчийн эрх эзэмшигч нь өөрийн эрхэд хамаарах барааг  гаалийн бүртгэлд бүртгүүлж, гаалийн мэдээллийн баазад оруулахад дараах бичиг баримтыг илгээх шаардлагатай.

 Үүнд:

  • Гаалийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийн МАЯГТ татах
  • Оюуны өмчийн эрхэд хамаарах барааны нэр (тайлбар, дүрс);
  • Эрх эзэмшигчийн тухай мэдээлэл  (хүсэлт гаргагч хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хаяг, зохион байгуулалтын хэлбэр) (иргэн бол эцэг /эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, хаяг, харъяалал, байнга оршин  суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр);
  • Оюуны өмчийн эрх эззмшигч итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулж бүртгүүлэх бол түүний эцэг /эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, хаяг;
  • Оюуны өмчийн эрхийг нотлох бичиг баримтын нэр, дугаар, олгосон огноо, товч утга, хүчинтэй хугацаа;
  • Бүртгэлд оруулж, хамгаалалтад авах барааны жагсаалт (барааны нэр, бараа, үйлчилгээний олон улсын ангиллын, эсхүл БТКУС-ийн код).

Холбоосууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *