Хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгсэл бүртгүүлэх

Үйлчилгээний танилцуулга

Монгол улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийг Гаалийн байгууллага зохих хяналтыг хэрэгжүүлж түр хугацаагаар орохыг звөшөөрсөн тохиолдолд тухайн зорчигч /тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд/-д “Монгол улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгсэлд дагалдах хуудас”-ыг гаалийн хяналтын тамга тэмдгээр баталгаажуулан өгнө.

Мэдээлэл, бичиг баримтын бүрдэл нь тухайн тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр, түр хугацаагаар оруулах нөхцлийг хангаагүй тохиолдолд Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн горимын “500” кодоор бүрдүүлэлт хийлгэж, татварын барьцаа байршуулахыг шаардах эрхтэй.

Холбоосууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *