Хилээр экспортлох нүүрсэн дор их хэмжээний тэмээн тавхайг нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар хилээр хууль бусаар гаргах гэж байсан тэмээний тавхай, ондатор болон тарваганы арьсыг илрүүлжээ. 

Тодруулбал,  2019 оны 03 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд  улсын хилээр экспортлох гэж буй нүүрсэн дор 1745 ш ондаторын арьс, 836 ш тарвагын арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж харъяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эдгээр эд зүйлийг Норд бенз маркийн 31-81 ӨМҮ, 64-23 УНС улсын дугаартай автомашинуудад ачсан байсан аж. 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *